• АСУУЖ ЛАВЛАХ

    Submitting Form...

    The server encountered an error.

    Form received.

+976 (11) 7700-22-33

+976  9715-8899

info@complant.mn

КОМПЛАНТ ТОГЛООМ ШИГ УГСАР

Home

Бидний тухай
БИДНИЙ ТУХАЙ
КОМПЛАНТ бол барилга угсралтын шинэ систем. Мэдээж шинэ бүтээгдэхүүнийг хүлээн зөвшөөрч хэрэглэхэд бид янз бүрийн асуудалтай тулгардаг л даа. Гэхдээ КОМПЛАНТ системийг ямар ч мужаан, ажил гүйцэтгэгч нар хийж чадна. Хэрвээ та тэгш ус болон хөрөө, шугам ашиглаж мэдэх бол та өөрөө ч гэсэн хийж чадна. Бид энэхүү бүтээгдэхүүн, технологийг хийхдээ " ТОГЛООМ ШИГ УГСАР " гэсэн уриатайгаар зах зээлд зориулж бүтээсэн. КОМПЛАНТ блок болон хавтан нь барилгын урлагийн бүтээл гэж хэлж болно. Бусдаасаа онцгой энэ ногоон технологи нь бусад хана барих материал бүтцээс хамгийн дээд зэргийн хана барих систем юм. Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд эрчим хүчний хэрэглээ, бас нүүрс шатаах явдлыг эрс багасгах замаар агаарын бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой бүтээгдэхүүн юм. Гол чанар нь даац авдаг, хөнгөн, галд тэсвэртэй, бат бөх, урт удаан жилийн эдэлгээ даах настай. Орон гэр тохилог, дулаан байхаас гадна гал түймэр, үер ус, салхи шуурга, газар хөдлөлт зэрэг аюул ослоос таны гэр бүлийг бүрэн хамгаалдаг байх ёстой. Энэ бол КОМПЛАНТ. Комплант ХХК нь европын шилдэг технологиор ханын лего блок болон хавтанг эх орондоо үйлдвэрлэж байна. Комплант ханын блок болон хавтан нь монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, хөнгөн жинтэй, дулаан алдалт багатай, эдэлгээ удаан, галд тэсвэртэй, хөдөлмөр хөнгөвчилсөн хямд өртөгтэй зэрэг олон давуу талтай эрчим хүч хэмнэсэн ногоон технологи юм. Комплант ханын блок нь төмөр бетон каркасан барилгын гадна хана, амьны орон сууц барихад нэн тохиромжтой. Таны сонирхлыг Комплант ханын материалын үр ашиг-үнийн харьцаа өөрийн эрхгүй татах болно. Комплант үйлдвэрийн бүтээгдэхүүн нь EN ISO 12100:2012, 693:2001+A1:2009, EN 60204-1:2006+A1:2009 зэрэг стандартыг хангасан чанарын гэрчилгээтэй.

/

ТАНД ХЭРЭГТЭЙ ЛИНКҮҮД
Бидний тухай
Загварын каталог
Ажлын туршлага
Комплант бүтээгдэхүүн
Медиа
Захиалга өгөх

© Copyright 2008 - 2015 Complant LLC

JOIN US

Twitter

"КОМПЛАНТ" ХХК Сүхбаатар дүүрэг, 1 -р хороо UNION BUILDING #205

+976 11367070

+976 11367070

info@complant.mn